Хүмүүнлэг үйлсийн эзэд урлаг, спортоор өрсөлдөж шилдгээ шалгарууллаа

2019 оны 05-р сарын 29 өдөр, 16 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_0793

Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг угтсан “урлаг, спортын наадам-2019” 5 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд Найрамдлын Дархан хотод амжилттай болж өндөрлөлөө.

Эх орны 4 зүг, 8 зовхисоос хүрэлцэн ирсэн хүмүүнлэгийн эзэд бүсэд хуваагдаж 9 баг болж 2 өдрийн турш авхаалж самбаа, мэдлэг оюун, авьяас чадвараа сорин өрсөлдөж шилдгээ шалгаруулсан юм. Тухайлбал, Алтайн бүс, Баруун бүс, Хангайн бүс, Орхон Сэлэнгийн бүс, Зүүн бүс, Говийн бүс, Нийслэлийн 1-р бүс, Нийслэлийн 2-р бүс, Нийслэлийн 3-р бүсэд хуваагдаж урлаг, спортын наадамдаа оролцов. Наадмын эхний өдөр буюу 5 дугаар сарын 24-ны өдөр сугалаа ёсоор Говийн бүс урлагийн үзүүлбэрээ эхэлж толилуулсан юм. Улмаар урлагийн тоглолтод бүс болгон шилдэг гэсэн үзүүлбэрээ үзүүлж дүнгээ гаргалаа. Дүн гарахад урлагийн номерийн нийлбэр оноогоор Нийслэлийн 3-р бүс “Гран при”, спортын тэмцээнд нийлбэр оноогоор Алтайн бүс  “Гран при” хүртэв.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг угтсан урлаг, спортын наадам-2019” урлагийн тоглолтын шилдэг үзүүлбэрүүд.

Шилдэг мэндчилгээ: Алтайн бүс

Шилдэг гоцлол дуу: Зүүн бүс

Шилдэг хамтлаг бүжиг: Нийслэлийн 3-р бүс буюу “САХИУСАН ТЭНГЭР” баг

Шилдэг язгуур урлаг: Баруун бүс

Шилдэг хөгжим: Алтайн бүс

Шилдэг хоор дуу: Нийслэлийн 2-р бүс

Шилдэг жүжигчилсэн тоглолт: Нийслэлийн 3-р бүс буюу “САХИУСАН ТЭНГЭР” баг тус тус байр эзэлсэн юм.

 Mongolian Red Cross Society

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх