МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж,Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах ёстой байсан. Гэтэл өчигдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны шийдвэртэй холбогдуулан МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын 22-р тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ-д хүргүүлснээс хойш ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай.
Хуулиар энэ сарын 28-ны дотор намууд нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах ёстой .