Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд ачааны автомашин гэр мөргөсний улмаас 11 настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг өчигдөр 20.33 цагт гарсан байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 20.48 цагт ослын газарт очжээ. Аврагчдын ярьж буйгаар, 41 настай Б-гийн жолоодож явсан “Маяти” загварын ачааны автомашин иргэн Б-гийн таван ханатай гэрийг мөргөжээ. Гэрт байсан 11 настай хүү гэмтлээ даалгүй нас баржээ. Автомашины жолооч Б нь машины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг аврагчид гаргаж цагдаагийн байгууллагад, 11 настай хүүгийн цогцсыг гаргаж эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Ачааны машин айлын гэр мөргөж,11 настай хүүгийн амь насыг хохироожээ
2019 оны 05-р сарын 27 өдөр, 14 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )