2019 оныг Өмнөговь аймаг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон онцолж малчид, газар тариалан эрхлэгч, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн томоохон ажлуудыг хийж байна. “Өмнөговьд үйлдвэрлэе” экспог 2 өдрийн турш аймгийн төв Даланзадгад хотноо зохион байгуулж орон нутгийн үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ оролцуулсан юм.
Тэд өөрсдийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээгээ сурталчлах үзэсгэлэн худалдаанд оролцож бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд худалдаалсан байна. Энэ үеэр бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийг хамруулсан “Өмнөговьд үйлдвэрлэе” зөвлөгөөнийг хийж зөвлөмж гаргаж ажиллахаар боллоо.
Аймгийн хэмжээнд газар тариалан эрхлэгч, малчид иргэд, үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид олон нийтэд нэн хэрэгцээтэй махны үйлдвэр, төмс хүнсний ногооны механикжсан зоорь, хүнсний иж бүрэн лабораторийг байгуулж байна.
“Өмнөговьд үйлдвэрлэе” жижиг дунд бизнес эрхлэгч, хоршоологчдын зөвлөгөөний үеэр орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зээл олгох талаар холбогдох байгууллага мэргэжилтэн мэдээлэл өгч хамрагдах боломжуудын талаар танилцуулав.