Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй АСАРДАГ ААВ

2019 оны 05-р сарын 24 өдөр, 10 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15586625875ce74dbb128fe

Амьдрал эрээнтэй, бараантай байдаг. Амьдралын энэ л үедээ төрсөн ганц хүүгээ л гэж яваа нэгэн аавыг бид онцолж байна. Мэдээж өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг хайрлах нь бидэнд байгалиас заяасан төрөлх чанар. Хэдий орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй асрах түүнийг Г.Батхуяг гэдэг. Тэр яг одоо ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн тасагт 7 настай Б.Гэрэлт-Од хүүгээ сахин эмчлүүлсээр долоо хонож байгаа. Хүү хэвтрийн хатгаа болж, таталт өгснөөр эмнэлэгт хүргэгджээ. Он гарсаар 4 дэх удаагаа ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Учир нь хүү төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт өвчтэй болжээ. Ингэснээр хүү 7 настай хэдий ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй. 100 хувийн асаргаанд байдаг хүүг ааваас нь өөр хүн асрахаас халширч зугтдаг байна.  Тиймдээ ч төрүүлсэн ээж нь халширсан байх гэж хүүгийн аав Г.Батхуяг хэлж байлаа. Хүүгийн ээж Б.Гэрэлт-Од хүүг хоёр настай байхад нь эцгээс нь салж, аав хүү хоёрыг орхин явжээ. Тэр цагаас хойш аав хүү хоёр аав, ээжийн гэрт толгой хоргодож, ах дүүгийн гарыг харсаар өдийг хүрсэн байна.

Одоо ч тэднийг яаж байна гээд эргэж тойрох хүн ирдэггүй хэмээн нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгч нь хэлж байлаа. Эмнэлгийн хоолоор болж байгаа гэж байгаа ч хүүд нь живх, солих хувцас гээд дутмаг зүйлс дэндүү их учир нэг өрөөнд эмчлүүлж байгаа сахиур ээжүүд нэгдэн санаачлага гаргаж Г.Батхуягт туслах аянг эхлүүлсэн байна. Амьдралын нугачаанд нухлагдаж байгаа ч хүүгээсээ алхам ч холдохгүй асарч,  хайрлах аав, үеийнх нь хүүхдүүд сургуульд ороод хөл дээрээ гүйж байхад сууж ч чадахгүй байгаа 7 настай хүүг харсан хэн ч тоохгүй өнгөрөхгүй биз. Тиймдээ ч хэдий өөрсдөө өвчтэй хүүхдүүдээ асарч байгаа ч сэтгэл зүтгэл гарган аав хүү хоёрыг өөрсдийн гэр оронтой болоосой, хүүд хэрэгтэй эмчилгээ, болон хэрэглээндээ зарцуулаасай гэж хүсч, чадах зүйлээрээ тусалж байгаа гэж байлаа.

Г.Батхуяг хүүгээ асардаг учир ажил хийх ямар ч боломжгүй. Гэхдээ боломжгүй гээд хэлээд суухыг хүсдэггүй гэдгийг ч хэлж байлаа. Тэрбээр хүүг нь авах цэцэрлэг хайж олсон бөгөөд намар хүүгээ цэцэрлэгт нь өгчихөөд өөрөө ажилд орно гэсэн юм. Халамжаас сард 200 мянга гаруй төгрөг авдаг ч хүүхдийн живх болон эм тариаг нь аваад таардаг. Харин байгаа айлууд минь надаас хоолны мөнгө нэхдэггүй юм хэмээж байв.

Хандивын аян эхэлснээр хүүд нь хувцас, живх өгч, түүнд сэтгэлийн дэм хайрлаж байгаад үнэхээр баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Үнэндээ түүнд санаа зовж, асууж байгаа хүн төрсөн эцэг, эх, дүүгээс нь өөр хүн үгүй. Нэг л өдөр түүнд Монголын ард түмэн бүгдээрээ санаа зовж, сэтгэлийн болон эд материалын дэмжлэг үзүүлнэ чинээ зүүдэлж ч байсангүй гэж баярлан ярьсан юм. Одоогоор түүнд 10 гаруй сая төгрөг цуглаад байгаа юм.

Ингээд Б.Гэрэлт-Од хүүгийн аав Г.Батхуягтай цөөн хором ярилцсан юм.

-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Гүнсэнбудын Батхуяг гэдэг. Орхон аймгийн Жаргалант сумын харьяат.

-Хүү нь ЭХЭМҮТ-д ямар оношоор эмчлүүлж байгаа вэ?

-Төрөхийн хүндрэлийн улмаас саажилттай болсон. Тархины саажилт, харвалт  Д, В, С гэсэн оноштой. Одоо хэвтрийн хатгаа болоод таталт өгөөд ирсэн эмчлүүлж байгаа. Хүүгээ дааруулчихлаа гэж бодоод л сууж байна.

-Орхон аймгийн харьяатай юм уу. Хаана, хэрхэн амьдарч байна вэ?

-Хүү минь төрсөн цагаасаа эхлээд л ЭХЭМҮТ-ийн хяналтад байдаг болсон. Нааш цааш явахад хүндрэлтэй байдаг болохоор одоогоор хотод дүүгийндээ амьдарч байгаа.  Халамжаас сар бүр авдаг 200 мянга гаруй төгрөгөөрөө хүүгийн эм тариа, живхний сарын хэрэгцээг нь бэлдээд авчихдаг юм. Харин  байгаа айл минь надаас хоолны мөнгө энэ тэр авдаггүй.

Хүү минь 100 хувь асаргаатай болохоор гарч орж ажил төрөл хийхэд хэцүү байдаг. Гэхдээ би энэ намраас хүүгээ нэг цэцэрлэгт өгөхөөр ярьсан. Сарын төлбөр нь 250 мянган төгрөг юм билээ. Яаж ийж байгаад төлбөрийг нь олчихвол хүүгээ цэцэрлэгт өгчихөөд ажил хийх бодолтой байгаа. Тэрнээс биш хүн гуйж харуулаад ажил хийж бүтэхгүй юм билээ. Сүүлдээ хүүг минь харж өгөх хүн ч олдохгүй болсон. Харахад хүндрэлтэй байдаг байх л даа.

-Өөрсдийн гэсэн гэр нь Орхон аймагт байдаг юм уу?

– Үгүй ээ. Надад гэр орон байхгүй. Эхнэр бид хоёр гэр бүл болоход эхнэр маань 5 ханатай гэртээ ирсэн. Тэгээд салаад явахдаа гэрээ аваад явсан юм. Түүнээс хойш хүү бид хоёр аавындаа байдаг болсон. Харин одоо дүүгийндээ байгаа.

-Ингэхэд хүүгийн ээж салаад явчихсан юм уу?

-Тиймээ. 2014 онд хүүг минь хоёр настай байхад салаад явчихсан. Би халширсан байх гэж боддог. Би хүүгээ ээжид нь итгэж өгч явуулаагүй. Одоо ч өөрөөсөө холдуулахгүй.

-Одоо хүүхдээ эргэж тойрдог уу?

-Хааяа утсаар яриад хүүгээ асуудаг. Уулзаж хармаар байна. Памперсийг нь солиод, аманд нь хөхөө сааж өгмөөр байна гэдэг. Одоо өөрөө өөр хүнтэй суугаад хоёр хүүхэдтэй болсон.

-Нэг өрөөнд хамт байгаа ээжүүд санаачлаад хандивын аян эхлүүлсэн байна шүү дээ. Утас чинь байнга дугарч байна. Хүмүүс их холбогдож байна уу?

-Тиймээ. Монголчууд ямар сайхан сэтгэлтэй буянтай хүмүүс байдаг юм бэ. Санаанд багтамгүй зүйл болчихоод ах нь хүүгээ тэврээд л ийш, тийшээ гүйгээд байна. Хүүд минь памперс хувцас бариад л гүйж ирээд надад урам хайрлаад явж байгаа. Үнэхээр их баярлаж байна. Өрөөний ээжүүд надад Хаанбанкны данс нээлгэж өгсөн. Тэгээд миний талаар Фэйсбүүкт тавиад хандив эхэлсэн. Үнэхээр их баярлаж байгаа.

 Гэрэлт-Од хүүгийн аав Батхуягийн Хаан банкны данс: 5096214084

Утасны дугаар: 80071384

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Чулуунбат Уранчимэг.
     (192.168.8..***)
    2019/05/24 15:01

    Ийм тэнэг их эх битгий Монголд олон байгаасай,ичээч ээ.

    (0) (0)
  2. hair
     (192.168.8..***)
    2019/05/24 14:30

    ewiidee

    (0) (0)