УИХ-ын гишүүн асан Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ

2019 оны 05-р сарын 24 өдөр, 09 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
61214987_10157444313714917_7368415080922218496_n

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн, сайд, Ардчилсан намын дэд дарга асан Гаваагийн Батхүү агсныг өнөөдөр /2019.05.24/ сүүлчийн замд нь үдлээ. Г.Батхүү агсантай салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсдөөс нь гадна УИХ-ын гишүүн,  Ардчилсан намын  дарга С.Эрдэнэ болон УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат,  гишүүд, хамтран зүтгэгчид нь хүрэлцэн ирсэн байв.

Гаваагийн Батхүү нь 1960 оны тавдугаар сарын 19-нд  Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургуүль, 1983 онд ЗХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургууль, докторант, 1999 онд ШУТИС-ийн бизнесийн удирдлагын магистр цол хамгаалжээ. Авто засварын заводын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд, Зам, тээвэр  аялал жуулчлалын сайд, УИХ-ын дэд даргаар томилогдон ажилласан төрийн түшээ байв.
Г.Батхүү нь МоАН санаачлага, “Ардчилсан залуучуудын холбоо”, “Монголын баг сумдын үндэсний холбоо”-г үүсгэн байгуулж,  Монгол-Солонгосын эдийн засгийн форум, “Монголын морин спорт уяачдын холбоо”, “Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо”, “Монголын автомашин мотоциклын спортын холбоо”-ны ерөнхийлөгч, дарга, удирдах байгуүллагад удаа дараа сонгогдон ажиллаж иржээ.

Төр нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллагуудын тэргүүн, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч Г.Батхүүгийн хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын “Тод манлай” уяач цолоор тус тус шагнасан байна. Гэр бүлийнхээ халамжит хань, үр хүүхдийнхээ хайртай аав, ах, анд нөхдийнхөө түшиг тулгуур, халамжлан хүмүүжүүлэгч, амьдралын ноён нуруу болсон хүмүүний бадрангуй гэгээн дүр төрх, үйлс бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.

61040036_2313823305322618_1391344966092980224_o 60708347_2313823468655935_3893343611365883904_o

61273172_2111984412232655_5825667475353632768_n

61028217_2322016698117339_1548600941618397184_n

60680081_2313823215322627_8809728413796401152_o

61273786_1384835904987470_6884490202169999360_n

61089934_2213200535436333_2582822864562421760_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх