Хятад хоолны газрууд гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хэрэглэжээ

2019 оны 05-р сарын 24 өдөр, 09 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60759880_2686080271419336_1713269712869130240_n_large

 Мэргэжлийн хяналтын ерөэхий газрын даргын батласан цаг үеийн ба нийтийг хамарсан баяр ёслолыг зохион байгуулах нэгдсэн арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналт, мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хятад хоолны газруудад хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

• Хоолны газрын үйлдвэрлэлийн хэсгийг технологийн нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй,
• Дотоод хяналт хангалтгүй,
• Үйл ажиллагаандаа эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй,
• Хоол үйлдвэрлэлд батлагдсан жор технологийн карт мөрдүүлээгүй,
• Гарал үүсэл нь тодорхойгүй шошгын зөрчилтэй импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хэрэглэдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Хяналт шалгалт үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх