Өнөөдөр цагаагчин тахиа өдөр

2019 оны 05-р сарын 24 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 5 дугаар сарын 24. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 21, цагаагчин тахиа, яруу эгшигт-21 од, суудал уул, мэнгэ 1 цагаан, шидийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:04-20:34.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өвчин тусах маш муу цээрлэвэл зохилтой.
-Үхэр, могой, тахиа, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бар жилтнээ сөрөг муу.
– Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, хот балгад барих, тариа ногоо тарих, худалдаа наймаа хийх, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх