Ахмадын Улсын Аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээн эхэллээ

2019 оны 05-р сарын 23 өдөр, 15 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
61043468_441464766682643_472003673036161024_o

Ахмадын Улсын Аварга шалгаруулах ширээний тенисний 23 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо ширээний теннисний ОЧ клубт эхэллээ. Монголын ширээний теннисний холбооны 60 жилийн түүхэн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн нь спортын мастер Чулууны Отгонбаатар агсны нэрэмжит болон зохиогдож байгаагаараа онцлог юм.

Тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нээж, Ахмадын Улсын Аварга шалгаруулах тэмцээнийг багш, дасгалжуулагч, нэрт тамирчин Отгонбаатар агсны нэрэмжит болгон зохион байгуулж байгаад баяртай байна. БСШУСЯ-ны зүгээс улсын болон бүсийн спортын олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж, санхүүжүүлж, дэмжин ажиллаж байгаа нь бүх нийтийг биеийн тамираар хичээллүүлэх, спортыг хөгжүүлэх зорилготой юм. Биеийн тамир спортын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан нь клубууд болон тамирчид, бүх ард иргэдэд олон боломж нээж өгсөн гээд тамирчдад амжилт хүслээ.

23 дахь удаагийн Ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 60 аас дээш насны 70 гаруй тамирчин, 70 аас дээш насны 24 тамирчин буюу эрэгтэй 45 баг, эмэгтэй 30 гаран баг оролцож байна. Ирэх 9 дүгээр сард Монгол Улсад анх удаа Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдана. Мөн улс орон даяар ахмад үеийн залгамж халаа болсон өсвөрийн тамирчдын хүсэн хүлээдэг Монголын хүүхдийн спортын VI наадам болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх