Х.Болортуяа “Байгаль Опен”-оос мөнгөн медаль хүртлээ

2019 оны 05-р сарын 23 өдөр, 13 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bolor

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооны тамирчин, ОУХМ Х.Болортуяа Буриадын Ерөнхийлөгчийн цом буюу “Байгаль Опен” олон улсын тэмцээний 68 кг-ийн жинд мөнгөн медаль хүртлээ.

  Тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украйн, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, гэсэн 13 орны 257 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна.

“Байгаль Опен” олон улсын тэмцээн энэ сарын 17-19-ны өдрүүдэд  Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдлаа гэж ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир техник-спорт хорооноос мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх