Орц: -Төмс 350 гр -Өндөг 1 ш -Гурил 500 гр -Байцаа 60 гр -Бөөрөнхий сонгино 10 гр, цөцгийн тос, давс, амтлагч Хийх арга: Цэвэрлэж угаасан төмсөө чанаж болгосны дараа халуунаар нь махны машинд хийж татна. Татаж нухсан төмсөн дээрээ түүхий өндөг, давс, амтлагч, цөцгийн тос нэмж сайтар хутгаж холино. Байцаагаа жижиглэн хэрчиж, хуурч давсална. Дээр нь сонгино түүхий өндөг нэмж хутгана. Үүнийгээ өмнө нь бэлтгэсэн төмстэйгөө хольж, гурилд ороож чимхэнэ. Бэлтгэсэн хуушуураа шарж болгоно.
Төмсний хуушуур хийх орц
2019 оны 05-р сарын 23 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )