УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсантай баасан гаригт салах ёс гүйцэтгэнэ

2019 оны 05-р сарын 22 өдөр, 19 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bathuuu

АН-ын дэд дарга, УИХ, Засгийн газрын гишүүн асан, Монгол Улсын Их Хурлын Дэд дарга асан, төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү /2019.05.17/  Төрийн ордонд таалал төгссөн билээ.

Талийгаач Г.Батхүү агсныг энэ сарын 24-нд буюу баасан гарагийн өглөө хөдөөлүүлэхээр болжээ. Г.Батхүү агсныг Соёлын төв өргөөнөөс гаргах бөгөөд талийгаачтай салах ёс гүйцэтгэх цагийг 05:40 – 07:40 цагийн хооронд зохион байгуулахаар Төрийн ёслолын алба ажиллаж байгаа аж.

Түүний Хан-Уул дүүрэгт байрлах гэрт нь өнгөрсөн хугацаанд мянга гаруй хүн очиж эмгэнэл илэрхийлсэн байна.

Талийгаачийг сүүлчийн замд нь үдэх өдөр хүртэл Түвдэнпэлжээлин хийдэд 1080 зул өргөнө.

60804455_2235094559912889_9142822940285337600_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх