Ой найман сартай хүүхэд цонхоор унаж амиа алджээ

2019 оны 05-р сарын 22 өдөр, 18 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsagdaa

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас бага насны  хүүхэд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тус дүүргийн 17-р хороо дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх орон сууцны долоон давхрын цонхноос нэг ой найман сартай хүүхэд унаж амь насаа алджээ.

Иймд, эцэг эх асран хамгаалагч нар бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж болзошгүй эрсдлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх