ӨМНӨГОВЬ: Монголын алт ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулав

2019 оны 05-р сарын 22 өдөр, 18 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b31fd6df07f6653698cf3f1aa0ae955c

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Гурвантэс сумын ЗДТГ, Монголын алт ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хөгжил бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмэр оруулахуйц ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Тухайлбал Өмнөговь аймгийн баруун сумд төдийгүй улсын хэмжээнд ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, ашигт малтмалын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ уурхайнуудтай хамтран 47,5 км төмөр замыг барьж байгуулна. 65 МВ-ын хүчин чадал бүхий цахилгаан станцыг байгуулж баруун бүсийн сумдыг эрчим хүчээр найдвартай хангах боломжийг бүрдүүлнэ. Гурвантэс-Овоот чиглэлийн автозамыг барина. Баруун бүсийн сумдад уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтран Баяндалай-Ноён чиглэлийн 139 км сайжруулсан шороон замын арчлалтыг хийнэ. Мөн бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх ажлуудыг гурван тал хамтарч хэрэгжүүлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх