2016-2019 оны хооронд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтыг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон байна. Хоёр сарын хугацаанд хийсэн шалгалтаар 20 төрлийн 39 зөрчил илэрчээ. Нийт дүнгээрээ 2 их наяд гаран төгрөгийн зөрчил тогтоогдсон байна.
Үүнд аливаа гүйлгээг олон захирлын гарын үсгээр шууд гаргаж санхүүгийн сахилгагүй байхаас гадна 1.2 сая тонн зэсийн баяжмалыг Монголиан копер корпорэйшнээр дамжуулан худалдсан зэрэг ноцтой зөрчлүүд байгааг сангийн сайд хэллээ.
Мөн 6 төрлийн татварыг нуун дарагдуулах, зайлсхийх зөрчил илэрсэн байна. Үүнээс гадна гаргаж байгаа зэсийн баяжмалыг гаалийн лабораторид шинжлүүлэх биш хувийн компаниудтай хамтарч хийн татварын хэмжээг багасгадаг байжээ.