Ц.Эрдэнэхүү: Халуун сэтгэлээр охины минь амийг авраач

2019 оны 05-р сарын 22 өдөр, 09 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60584885_1518468391620758_4274233822414897152_n

Э.Энэрэл охин одоо зургаан сартай. 19, 20 настай залуу хос өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд охинтой болжээ. Тэрээр мэндэлсэн даруйдаа л зүрхний дөрвөлсөн гажигтай хэмээн оношлогджээ. Бяцхан охины аав Ц.Эрдэнэхүү, ээж А.Энхзул нар сайхан сэтгэлт хүмүүсээс тусламжийн гараа сунгахыг хүсч буйгаа илэрхийлэн “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн юм.

А.Энхзул: Охиноо Хятадад эмчлүүлэхээр зорьж байгаа

-Би жирэмсэн байхдаа мэргэжлийн эмчийн хяналтад байсан. Анх таван сартай ургийн гажиг тодорхойлуулахаар 4D эход харуулах үеэр зүрх нь гурван см цоорхойтой гэж эмч хэлсэн. Гэсэн ч охиноо зүрхний дөрвөлсөн гажигтай төрнө гэж огт бодоогүй. Би дөнгөж төрснийхөө дараа л охин маань маш хүнд өвчтэй гэдгийг сонссон. Надад үнэхээр хэцүү байсан. Ингээд нарийн мэргэжлийн эмнэлэг болон төсөл хэрэгжүүлдэг газруудад хандсан боловч миний охин шиг хүнд оноштой хүүхдийг авч явах боломжгүй гэсэн. Тиймээс гадагшаа эмчилгээ ямар байх бол гээд сонирхтол Хятад улс 85 саяар, Энэтхэг 65 сая, Солонгос руу эмчилгээнд явбал 170 сая төгрөг болох юм байна. Хамгийн гол нь охиноо маш яаралтай эмчлүүлэхгүй бол бусад эд эрхтэнд нөлөөлнө гэдгийг эмч нар хэлсэн. Тиймээс бид бүх бололцоогоо дайчилж 20 орчим сая төгрөг цуглуулсан байгаа.

Ц.Эрдэнэхүү: Халуун сэтгэлээр охины минь амийг авраач

-Магадгүй яагаад хамгийн бага зардалтайг нь сонгохгүй байгаа юм бэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Хэдийгээр Энэтхэгт 65 сая төгрөгөөр бүрэн эмчлүүлэх боломжтой гэсэн хариу ирүүлсэн ч охины маань биеийн байдал урт зам туулж чадахгүй гэж эмч нар хэлсэн. Учир нь Энэтхэг рүү шууд нислэгээр 12 цаг нисэх юм билээ. Тиймээс л Бээжингийн эмнэлгийг сонгосон юм. Эмчилгээний зардалд шаардагдах мөнгийг өөрсдийн чадлын хэрээр цуглуулж байгаа. Ингэхдээ Хархорин төв болон бусад захаар нэг бал 1000 төгрөг аяныг эхлүүлсэн. Амралтын өдрүүдэд Драгон төвийн орчимд эхнэр маань зогсч нэг бал 1000 төгрөг аянаа үргэлжлүүлдэг. Мөн фэйсбүүкээр хандивын аян зарлаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Монголын ард түмэн та бүхнээсээ миний бяцхан охинд туслаач хэмээн чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн гуйя.

Ийнхүү балчир охиныхоо амийг авраач хэмээн Э.Энэрэл охины аав ээж халуун сэтгэлт монголчуудаасаа тусламжийн гараа сунгахыг хүссэн юм.

Харин уншигч та охины аав ээжтэй холбогдохыг хүсвэл 88142707 дугаарт залган илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн ХААН банкны 51 66 57 13 33 тоот данс болон Төрийн банкны 103700705116 тоот дансанд хандив өгч болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх