“Улаанбурхан өвчинд цэг тавья” уриан дор “Дархлаажуулалтын 10 хоног” 2019 оны 5 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд нийслэлийн 10-18 насны хүүхэд, залуучуудыг Улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар нэмэлтээр дархлаажуулж байна. Өнөөдрийн байдлаар ЕБС, МСҮТ, коллеж, их дээд сургуулийн 111317 хүүхэд, залуучуудыг 65.1 хувь хамруулаад байна. Зорилтот насны хүүхэд, залуучуудыг вакциндаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна.
Улаанбурхан, улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтын явц 65.1 хувьтай байна
2019 оны 05-р сарын 20 өдөр, 22 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )