Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсаны дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ үргэлжилсээр байна. Энэ хүрээнд өнөөдөр 1080 зул өргөх дурсгалын арга хэмжээ Түвдэнпэлжээлин хийдэд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг Ардчилсан намын залуусын санаачлагаар зохион байгуулж байгаа бөгөөд Ардчилсан намын удирдлагуудыг төлөөлж Дэд дарга Д.Дэлгэрмаа, нарийн бичгийн дарга Х.Алтанхуяг; Ч.Цасчихэр болон гишүүд,дэмжигчид, гэр бүлийн төлөөлөл оролцсон юм. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэх өдөр хүртэл Түвдэнпэлжээлин хийдэд 1080 зул өргөнө. Үүний зэрэгцээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан намын байранд талийгаачийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны дурсгалыг хүндэтгэж, 1080 зул өргөлөө
2019 оны 05-р сарын 20 өдөр, 21 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )