Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ:
Өнөө шөнө Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын зүүн хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна.
Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Маргааш өдөр Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө шөнө говийн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, говь тал хээрийн нутгаар хүчтэй салхи шуурга шуурах тул, халтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдах нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 05 дугаар сарын 18-ны 20 цагаас 05 дугаар сарын 19-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
АРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 0-5 градус дулаан , бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна. |
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна. |
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, ихэнх нутгаар, өдөртөө солигдмол үүлтэй, Дорноговийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Яармаг Сонгины орчмоор 5-7 градус, бусад хэсгээр 1-3 хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.