АН-ын дэд дарга, УИХ, Засгийн газрын гишүүн асан, Монгол Улсын Их Хурлын Дэд дарга асан, төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү өчигдөр /2019.05.17/ орой 19.10 цагийн үед Төрийн ордонд таалал төгсчээ.
ГАВААГИЙН БАТХҮҮ НЬ
- 1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль
- 1983 онд ЗХУ-ын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
- 1999 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистаар тус тус төгссөн
- 1983 онд Авто засварын заводын Их засварын цехэд засварчин, мастер
- 1983 – 1987 онд Авто засварын үйлдвэрийн нэгдэлд хэлтсийн дарга
- 1987 – 1991 онд Тээврийн яаманд БХЗГ-т ахлах мэргэжилтэн
- 1991 – 1996 онд “Шунхлай” ХХКомпаний ерөнхий захирал
- 1996 – 1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын дарга
- 1999 – 2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд
- 2000 – 2002 онд “Инфра структур” ХХКомпаний захирал
- 2002 – 2004 онд “АПУ” ХКомпаний гүйцэтгэх захирал
- 2004 – 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2004 – 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд
- 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан юм.
Түүний гэр бүл үр хүүхдүүд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
Гүн эмгэнэл илэрхийлье. ум ма ни бад ми хум