Өчигдөр буюу 5-р сарын 16-ний 21:36 цагт Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд галт тэрэг автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалант тосгон Рашаант хэсэг төмөр замын 352-р км-н 9-р зуутын гармаар суудлын 263-р галт тэрэг явах үед мөнгөлөг өнгийн автомашинтай мөргөлдөж суудлын авто машинд байсан 2 иргэн газар дээрээ нас барсан хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Иймд Жолооч та төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөг өөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Галт тэрэг автомашинтай мөргөлдөж, хүний амь нас хохирсон ноцтой осол гарлаа
2019 оны 05-р сарын 17 өдөр, 13 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )