Өргөмөл охиноо хүчиндсэн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

2019 оны 05-р сарын 16 өдөр, 15 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuuh2_700x700

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  бага насны хүүхдэд  хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийг шийдвэрлэлээ. Архангай аймгийн харьяат, урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан  Д нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох Б-г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн байна. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч  Д-д 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн  2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт  Д.Д гэгч өөрийн өргөмөл охин,  13 настай М-г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, заналхийлж хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн  хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн  шүүхэд шилжүүлсэн байна.

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэж  Д.Д нь үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай,  насанд хүрээгүй хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж,  хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндэх гэмт хэргийг, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн  гэм буруутайд тооцон 18 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх гэмт хэргийн үйлдэгддэг орчин нь ахуйн хүрээнд, гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдэх нь дийлэнх хувийг эзэлж байх бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ хандуулах хараа хяналтаа сайжруулах, тэднийг болзошгүй эрсдэл, бие махбодь болон сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурор анхааруулж байна.

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх