“Талх чихэр”ХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийг энэ оны 4дүгээр сарын 15-наас 5дугаар сарын 18ныг хүртэл хэрэгжүүлж байгаа. Бүтээгдэхүүний 20 ширхэг уутаа цуглуулсан хэрэглэгч бүр “Миний сүлжээ”, “Та чи” мартын салбар болон “Талх чихэр”ХК-ийн нэрийн барааны цэгүүдэд хандан даавуун тор авч байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээн дэх тус арга хэмжээ 30 дахь хоногийн хугацаанд үргэлжилж байна.
Энэ амралтын өдөр буюу 5 сарын 18-ны өдөр Нийслэлийн биеийн тамир спортын газартай хамтарч 5 километрийн марафоны шагналын байг “Талх чихэр” ХК-ийн зүгээс дээрх хөтөлбөрийн хүрээнд олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор ирсэн 2000-3000 хүмүүст даавуун тороо үнэгүй тарааж сугалааны эздийг тодруулах юм байна.
“Талх чихэр” ХК-ийн хувьд өөрийн бүтээгдэхүүнээ худалдан авдаг хэрэглэгч бүрийг олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохыг уриалж байгаагаас гадна хэрэглэгч бүр ухаалаг сонголтыг эрхэмлэдэг байхыг уриалсаар байна.