Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид амиа хорлохыг завдсан иргэний амийг аварчээ

2019 оны 05-р сарын 14 өдөр, 09 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC_0473

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шинэбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Лувсансанжаа нар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны давхарын цонхоор хүн үсэрч амиа хорлох гэж байна” гэх дуудлага мэдээллийг 16:45 цагт хүлээн авч 16:48 цагт  шуурхай очиж шалгажээ.

Тус байрны оршин суугч 49 настай эрэгтэй О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж, маргалдан гэрийн хаалгаа дотор талаас нь цоожилж онгойлгох боломжгүй болгон цонхны гадна талын тавцан дээр үсэрхээр завдахад нь 11 дүгээр давхарын аваарын шатаар дамжин орж,  үсрэх үйлдэл хийх явцад түүний гараас барьж татаж оруулан амь насыг нь аварч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч ажиллажээ.

Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх