“Love” баар ѳсвѳр насны хүүхдүүдэд үйлчилж байжээ

2019 оны 05-р сарын 13 өдөр, 22 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Цагдаагийн ерөнхий газраас бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон “Зөв тусгал” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран насанд хүрээгүй хүнд үйлчилж болзошгүй баар, цэнгээний газруудад гэнэтийн шалгалт явуулж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Love” баар ѳсвѳр насны хүүхдүүдэд үйлчилж байсныг илрүүлж, хариуцлага тооцохоор болжээ.

Дашрамд, улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхэд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрмийн гэмт хэрэгт холбогдож буй бөгөөд дийлэнх нь 16-18 насныхан аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх