-Аргын тооллын 5 дугаар сарын 14. Мягмар (Ангараг) гараг / 2019 /
-Билгийн тооллын шинийн 10, цагаагчин гахай, харцага-11 од, суудал огторгуй, мэнгэ 2 хар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:16-20:21.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрэх маш сайн. Гэвч могой, бич, тахиа, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Туулай, хонь, гахай, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Дуган шүтээн босгох, тахих үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, номын хурим, лам хуврага болох, гөлөг тэжээх, өлзийтэй буяны үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Мод таслах, худаг шуудуу малтах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр цагаагчин гахай өдөр
2019 оны 05-р сарын 14 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )