Цасан шуурганы улмаас дөрвөн хүн осгож нас баржээ

2019 оны 05-р сарын 13 өдөр, 09 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
shuurga

Өнгөрсөн Бямба гаригт орсон цас, цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ирсэн 69 дуудлага мэдээллээр 41 иргэн малтайгаа шуурганд уруудсан, төөрч алга болсон гэх дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажиллаж 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна.
Харамсалтай нь 4 иргэн буюу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын гэр бүлийн буюу 2 иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн 1 иргэн мөн Цогтцэций сумын 1 эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан оллоо.
Нас барсан 4 иргэнийхээ гэр бүл, ар гэрийнхэнд  гүн эмгэнэл илэрхийлье.
Одоогийн байдлаар мал алга болсон тухай дуудлага мэдээллүүд нэлээдгүй ирж байгаа бөгөөд малын гарз хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна.

Өмнөговь

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх