Нүдний болор солиулах хагалгаанд 56 иргэн орлоо

2019 оны 05-р сарын 10 өдөр, 22 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
56396066_2361182527494749_3473412315099955200_n

Нүдний болор булингартахыг нүдний болор цайх өвчин гэдэг. Нүдний болор цайх нь нүдний хараа муудах, хараагүй болох гол шалтгаан болдог аж. Нүдний болор цайх өвчин нь 50-с дээш насныханд, өндөр настнуудад элбэг тохиолдог юм байна. Чихрийн шижин өвчин, нүдний гаднаас авсан гэмтэл зэргээс шалтгаалж нүдний болор цайх тохиолдол гардаг. Энэ өвчнөөр өвдөж, шаналж байгаа иргэдийг үнэ төлбөргүйгээр эмчилгээнд хамруулах ажил хэрэгжиж эхэлснийг дуулгахад таатай байна. Тодруулбал, Дорнод аймгийн Улаан загалмайн хороо ӨМӨЗОны Хөлөнбуйр аймгийн Улаан загалмайн хорооны хамтын ажиллагааны хүрээнд нүдний болор суулгах “ГЭГЭЭН ЗАМ” төслийг хэрэгжүүлж байна.

Энэхүү төсөл нь БНХАУ-Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойн хүрээнд Монголын ДОРНОД АЙМГИЙН 56 ИРГЭНД НҮДНИЙ БОЛОР СОЛИХ ХАГАЛГАА ХИЙЛЭЭ улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын газар, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн санаачилгаар нүдний болор солиулах мэс ажилбарт үнэ төлбөргүйгээр хамруулах зорилготой. Төслийн хүрээнд Дорнод, Хэнтий, ДарханУул аймгийн 56 иргэний нүдний болор солих хагалгаа ӨМӨЗОны Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошууны АлтанЭмээл хотод 3 өдрийн турш үргэлжиллээ. Нэгд хүнд 15-20 минутын турш хагалгаа хийж, гам барих, хэвтрийн дэглэм сахиснаар дараагийн үзлэгт орж, хараа дээшилсэн эсэхээ шалгуулснаар тухайн өвчтний эмчилгээ дууссан аж. Хагалгаанд орсон иргэдийн нүдний боолт авах төслийн албан ёсны нээлт 4 сарын 11-ний өдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шиао Линь, Улаан загалмайн нийгэмлэгийн дарга Ван Пан, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Эрүүл Мэндийн Яамны холбогдох албан тушаалтнууд, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа, Аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Ганболд зэрэг албаны төлөөлөгчид оролцсон юм. Харааны бэрхшээлтэй олон иргэнд ертөнцийг харах гэрэл гэгээ бэлэглэж байгаа энэхүү хүмүүнлэгийн үйлс нь 5 жилийн хугацаанд үргэлжлэх юм. Уг төслөөр дамжуулан энэ таван жилийн хугацаанд нүдний болор цайралттай 500 өвчтөнд үнэ төлбөргүй хагалгаа хийхээр төлөвлөж байгаа аж. Төсөлд хамрагдаж болор суулгуулсан иргэд аймгийн Улаан загалмайн хороон дээр ирж талархсан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэдний нэг бол Дорнод аймгийн 9-р багийн иргэн Ш.Түмэннаст юм. Тэрбээр “Би 2018 онд Улаанбаатар хотод Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт үзүүлж болор сольж суулгах боломжгүй гэсэн хариулт авсан. Миний нүд маш муу хардаг. Бараг харахгүй шахам явж байлаа. Гэтэл Улаан загалмайн Болор солиулах үзлэгт хамрагдаж харах мэлмийтэй болсонд маш их талархаж сууна. Би төдийгүй олон хүнд харах мэлмийг нь сайжруулж, олон гэр бүл, үр хүүхэд, ах дүүсийг баярлуулсан танай хамт олонд баярлаж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх