“Амжилт” бага сургууль анхны кибер сургууль болно

2019 оны 05-р сарын 10 өдөр, 16 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15574652455cd5089db9461

Боловсролын салбарт арван жил мэдээлэл технологийн чиглэлээр сургалт явуулж ирсэн “Амжилт” мэдээлэл технологийн академи 2017 онд Энэтхэг Монголын хамтарсан Энэтхэгийн их сургуулийн сургалтын стандартыг эх орондоо нэвтрүүлэх эрхээ авч их сургуулиа 2018 онд байгуулсан бол энэ жилээс ерөнхий боловсролын бага сургууль нээхээр болсон байна.

“Амжилт” бага сургууль нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд цаашид дунд ангиасаа мэдээлэл технологийн хичээлийг гүнзгийрүүлэн орж Монголын анхны кибер сургууль болох зорилготой аж.

Программчлал технологийн салбарын тулгуур нь математик юм. Үүн дээр өргөн хэрэглэгдэх унаган англи хэлтэй байвал таны хүүхэд ирээдүйд хил хязгааргүй үүлэн технологийн чадварлаг мэргэжилтэн болно.

“Амжилт” бага сургууль нь Amjilt.com оюуны платформыг сургуулийн дотоод орчинд нэвтрүүлж байгаа анхны сургууль болж буйгаараа онцлог давуу талтай. Amjilt.com платформ нь технологийн салбарын үсрэнгүй хөгжилд тулгуурлан хөгжиж буй үндэсний сүлжээ оюуны платформ юм. Энэхүү платформыг их дээд сургууль, арван жилийн сургууль, сургалтын төвүүд гээд боловсролын бүхий л байгууллагууд хэрэглэж болохоор өргөн цар хүрээтэй программ билээ. Үүнээс гадна эрдэмтэн, доктор, оюутан, багш, сурагч гээд салбар салбарын хүмүүс энэхүү платформыг ашиглан бие биетэйгээ хэрэгтэй мэдээллээ хуваалцаж, туслах, зааж өгөх гээд олон давуу талтай.

Бага сургууль энэ платформыг ашигласнаар эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын төвшин, чадвар, ахиц дэвшлийг бодит тоон үзүүлэлтээр харах мөн багш, сурагч, эцэг эхчүүд хүссэн үедээ хоорондоо харилцах боломжтой.

“Амжилт” бага сургууль нь 2019-2020 онд бага ангидаа элсэлтээ авч улмаар дунд анги, ахлах ангийн хүүхдүүд суралцах боломжийг олгох юм. Математик, Англи хэл, Компьютерын мэдлэгийг цогцоор нь олгож биеэ даасан чадварлаг монгол иргэнийг бэлдэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх