Мантуутай гахайн шарсан мах

2019 оны 05-р сарын 09 өдөр, 17 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
14203359_1272037612821174_1541640617619986408_n

Мантууны орц:
Гурил 500гр
Ургамлын тос ам-2 том халбага\30гр\
Дрож \хөөлгөгч\ 10гр
Элсэн чихэр ам-1 том халбага \15гр\
Ус \бүлээн\ 300мл
Давс ам-1 жижиг халбага \5гр\

Гахайн мах бэлтгэх:
Гахайн мах 500гр \ Самгёбсалны, эсвэл кг-аар савлагдсан махнаас зүсэх\
Цуу \ ам-2 том халбага 30гр\
Жан \ ам-3 том халбага 45гр\
Гүнждийн тос \ ам-3том халбага 45гр\
Элсэн чихэр \ ам-1 том халбага 15гр\
Сонгино 1 бүтэн
Хар перц
Сармис \давс орохгүй, хийвэл маш бага орно, цуу, жан махандаа шингээд давстай болдог\

1. Мантууны гурилыг бэлдэхдээ эхлээд усандаа хөөлгөгч, элсэн чихэр, давс, ургамлын тосоо хийгээд 10 минут байлгана
2. Бэлтгэсэн ус нь дээшээ бөмбийгөөд ирэх үед гуриландаа хийгээд гараар зуурна
3. Зуурсан гурилаа дулаан газар 40 минут хөөлгөнө
4. Хөөсөн гурилаа нимгэн элдээд дурын дугуй хэвээр дарж, голд нь ургамлын тосоо түрхээд нуглана \голд нь махаа хийгээд хавчуулж идэх зориулалтаар\
5. Бэлэн болсон гурилаа жигнүүртээ 20 минут байлгана
6. Одоо гурил маань бага зэрэг хөөсөн байгаа, энэ үед жигнүүрт 20 минут жигнэнэ.
7. Самгёбсалны махаа урт чигт нь голоор нь 1 зүснэ
8. Махан дээрээ жан, цуу, гүнждийн тос, элсэн чихэр, сонгино, сармис, хар перцээ хийгээд гараар махаа эвдэлгүй зөөлөн хутгаад 10 минут байлгана
9. Хайруулын тавагаа сайтар халаагаад махаа хийгээд шарна
10. Мах шарах явцад хутгуураар махаа урт чигт нь дундуур нь таслаж эвдэлгүй зөөлөн хутгаж өгнө
11. Мах шарах явцад өөрөөс нь нэлээн их шүүс ялгарна
12. Ялгарсан шүүсийг ширгэтэл махаа шарна
13. Ингээд дурын аргаар таваглаад мантуутай гахайн шарсан махан хоол маань идхэд бэлэн болно

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Пүүжээ
     (66.181.161.***)
    2023/11/02 10:20

    Хялбар сайн арга байна.баярлалаа.

    (0) (0)