Нийслэлийн төвийн 4 дүүргийн Дүүрэг, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзалт хийж, МУ-ын ЗГ-ын 62 дугаар тогтоол 2019 оны 05 сарын 15-наас хэрэгжиж эхлэх гэж буйтай холбогдуулан НИТХ-ын Тэргүүлэгч, НИТХ-ын Нийгмийн бодлогын хорооны дарга Д.Мөнхжаргал тодорхой мэдээлэл, үүрэг чиглэл өглөө.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын Цэвэр Агаар төслийн тайланг төслийн багийнхан танилцуулж, хэлэлцүүллээ.
Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудаас онцлон дурдвал:
*Гэр хорооллын байшин сууцны дулаалгын ач холбогдлыг анхлан хөндөж, нийт 373 айл өрхийн байшин сууцны дулаан алдагдлыг бууруулснаар түлшний хэрэглээг 50 хүртэл хувиар хэмнэсэн.
* Бага насны хүүхэд багачуудын эрүүл мэндийг дотоод орчны агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор өндөр нягтаршил бүхий агаар цэвэршүүлэгч 1500 төхөөрөмжийг гэр хороололд байрлах 131 цэцэрлэг,17 сургууль, 7 эрүүл мэндийн төвд суурилуулсан байна.
* Цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулснаар 9 цэцэрлэгт хүмүүжиж буй 4526 хүүхэд багачуудын зэрэгцээгээр багш ажилчид дулаан, тохилогорчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрджээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй уг төслийн үйл ажиллагаа иргэдэд үр өгөөжөө өгч байгаа тул дараагийн үе шатын үргэлжлүүлэх зүйтэй гэдэгтэй уулзалтанд оролцогчид санал нэгтэй байсан тул дараагийн төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын судалгааг хамтран хийхээр боллоо.
сайхан бэлэн гудас шдээ,мөнгө харуулахад өмд шувтланааа
хавар зуслан шатаж байхад гоё хувцасаа өмсөж очоод сэлф хийж байсан авгай шив дээ. тэнэг авгай хүний эд хөрөнгө шатаж байхад ганган амьтан өөрөө өөрийгөө рекламдаж гэнэ. балай балай