Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгоно

2019 оны 05-р сарын 09 өдөр, 12 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huuhed

Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс албан хаагчиддаа хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгож байхаар шийдвэрлэжээ. Уг байгууллагын албан хаагчийн 16 хүртэлх насны хүүхэд бүрийнх нь төрсөн өдрөөр тус хэлтэст ажилладаг эцэг эхэд нь цалинтай 1 өдрийн чөлөө олгох юм байна.

Тус хэлтсийн “Хүүхэд хамгааллын талаар хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу эцэг эхчүүд хүүхэддээ тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, эцэг эхийн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хүүхэдтэйгээ ойр байх боломжийг бүрдүүлэхээр олон ажил санаачлан хийж байгаагийн нэг нь энэхүү цалинтай чөлөө юм. Чөлөө олгохдоо тухайн албан хаагчийн ажлыг орлож ажиллах албан хаагчийг томилж, ажил үйлчилгээ тасралтгүй хэвийн явагдах боломжийг бүрдүүлэн ажиллах болно гэж тус хэлтсийн дарга ө.Манжил онцолсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх