МУГЖ, дуучин Т.Баясгалан аавдаа гурван өрөө байр бэлэглэжээ

2019 оны 05-р сарын 08 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
59972287_2328629570713218_5134923183811461120_n

Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ цахим орчноор дамжуулан олон нийтэд хандсан. Түүний нөхөр Монгол Улсын Ардын жүжигчин Д.Түвшинжаргал нь гэр бүлээ цуцлуулахдаа хөрөнгийг нь өөр дээрээ авсан тухай мэдээлэл хийгээд байна. Д.Түвшинжаргалын охин дуучин Т. Баясгалан энэ талаар өөрийн байр сууриа цахим хуудсаараа дамжуулан хүргэлээ.

Тэрбээр “Сайн байцгаана уу? Зуны эхэн сарын сайхан өдрийн мэндийг Та бүхэндээ хүргэе! Өчигдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан зарим зүйлийг хэлэхийг хүслээ. Хүн ер нь эцэг эхээ сонгож төрдөггүй, заяагдмал зүйл байдаг шүү дээ. Миний бие хэдийгээр Түвшинжаргалаар овоглогдон явдаг ч эцгийнхээ өвөр нөөлөгт өсөөгүй, ээжийнхээ гэдсэнд л үлдсэн байдаг ч би эцэг эхдээ өнөөдрийг хүртэл үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Хүний амьдралд ямар ч асуудал үүссэн бай, би болон миний ээж хэзээ ч бусдын үйлдлийг шүүж, бусдыг буруутгаж байсангүй ээ. Хүний орчлонгийн жамаар бид тус тусынхаа амьдралаар явж буй хүмүүс.

Миний эцэг өнгөрсөн 7 хоногт тоглолтоо зохион байгуулж, намайг урьсан юм. Би тоглолтонд нь оролцож амжаагүй учир манай гэр бүл тоглолтын маргааш нь болсон хүлээн авалтынх нь дундуур очиж, Монголын уртын дуунд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлсэндээ 3-н өрөө байр өгсөн билээ. Энэ бол манай гэр бүл гэхээсээ илүүтэй Монгол түмний хайр хүндэтгэл хүлээсэн уран бүтээлийн хөдөлмөрийг нь үнэлж тэр хүнд өгч буй сэтгэлийн өглөг юм.

Миний хань, миний бие, манай хамт олон, хүч хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж буй хүмүүстээ, итгэл сэтгэлийн дэм болох үүднээс нийгмийн хариуцлагын хүрээнд олон хүнд тус дэм болж явдгийг энэ дашрамд хэлье. Хүн хүндээ урмын сайхан үг хэлж, амьддаа бие биенээ хайрлацгаая! Хүний амьдралд ямар их олон зүйлс учирдагийг, Та бид тааж мэддэггүй билээ. Тиймээс, Та бүхэн минь учир явдлыг сайтар нягталж, эргэцүүлэхийг хүсье!
Хүндэтгэсэн, МУГЖ Т. БАЯСГАЛАН” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 4 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2019/05/09 03:01

    Baysgalan odoo niigmiin hariutslagiinhaa hureend etsgiinhee shunaj emegtei hunees salgasan hurungii n butsaan uguuleechee ! yadarch yawahad n nermees bolj buh hurungii n awdag yasan judaggui er hun be?

    (0) (0)
  2. Anonymous
     (192.168.8..***)
    2019/05/08 21:18

    shunaltai muuhai etsgee tataj aw ta nart ene saihan emegteig doromjloh erh bhgui mod chi ch gesen batbayriin horongiig awna geed baij baiwii de burhan orshoog

    (0) (0)
  3. Зочин
     (192.168.8..***)
    2019/05/08 19:26

    Охин нь хүртэл байр агөад баыхад ханаж цаддагүй новш вэ. Өвгөн хүн шуналтай байх ёстой муухай юм бнаа. Ядарч явахад нь ядаж ханилж бсан хань минь гэж бодож үзсэнгүй юу

    (0) (0)
  4. Эби
     (192.168.8..***)
    2019/05/08 17:48

    Одоо угаалгын машин тоос сорогч,аяга,дээл авч өгөө хүний юм авна гээд бна

    (0) (0)