Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг ирэх 6 дугаар сард эхэлнэ

2019 оны 05-р сарын 08 өдөр, 14 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mnb

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Улсын үзлэг зохион байгуулах тухай”, МУ-ын Ерөнхий сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжаар “Улсын үзлэг зохион байгуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай” тус тус батлагдан гарсан.

Тус захирамжийн дагуу улсын үзлэг зохион байгуулах төв комисс 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг энэ оны 6 дугаар сард хөдөө, орон нутгаас эхлэн зохион байгуулахаар хэлэлцэн, шийдвэрлэв.

МҮОНРТ-ээс бэлтгэн хүргэдэг “Иргэдийн эрх зүйн боловсролд” шууд нэвтрүүлгээр өнөөдөр /2019.05.08/ 18:30 цагаас АЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Ч.Оюунчимэг, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан нар тус сэдвээр та бүхэнтэй шууд ярилцах болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. А
     (192.168.8..***)
    2019/05/09 13:03

    ямар давчуу юм бэ. бэлтгэл муутай байх нь дээ. сар ч хүрэхгүй хугацаанд гэнэтхэн ингэж шийдвэр гаргадаг нь яаж байгаа юм бэ. 9-р сард ирнэ гэж ажлаа төлөвлөж байсан өнгөрлөөл дөө

    (0) (0)