Сонгинохайрхан дүүрэгт хоёр эрэгтэй амиа хорлохыг завджээ

2019 оны 05-р сарын 08 өдөр, 11 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт  өчигдөр /2019.05.07/ хоёр эрэгтэй  амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Ингэхдээ дээрх хэрэг хоёр өөр дүүрэгт гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд тагтнаас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага  Нийслэлийн онцгой байдлын газарт  21:44 цагт  иржээ.  Дуудлагын дагуу алба хаагчид цаг алдалгүй очиход  33 настай эрэгтэй Г нь тагтан дээр зогсож байсан аж.  Түүнтэй 20 гаруй минут ярилцсаны эцэст тагтнаас буулган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.  Мөн энэ өдөр  тус дүүргийн 11 хороололд  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 38 настай эрэгтэй цонхоор үсрэхийг оролдсоныг  сэтгэл заслын арга буюу ярилцлага хийж буулгасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (192.168.8..***)
    2019/05/08 14:06

    Songino khairkhand 11-r horoolol gej baihgui ork oo

    (0) (0)