Азербайжан улсын нийслэлд жүдо бөхийн “Баку-2019” гранд слам тэмцээн тавдугаар сарын 10-12-нд зохион байгуулна.
Энэ удаагийн тэмцээнд 57 орны 449 жүдоч хүч, ур чадвараа сорин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 4 тамирчин барилдахаар болжээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Л. Өнөболд, Д.Амартүвшин, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Ё. Басхүү, 73 кг-д Б.Батболд, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, Д.Сандуйжав, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Б.Тэмүүлэн нар хүчээ сорих бол эмэгтэйчүүдийн 52 кг-д Л.Сосорбарам Б.Хорлоодой, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Б.Ганхайч нар барилдахаар болжээ.