Олон улсын сувилагч нарын өдрийг “Нийгмийн эрүүл мэндэд сувилагчийн оролцоо” уриан дор зохион байгуулж байна. Энэ үйл ажиллагааны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн төвийн арга зүйч Ж.Наранцэцэгийн санаачлагаар 5 төрлийн 540 ширхэг эрүүл мэндийн мэдээллийн зурагт хуудасыг агуулсан “Эрүүл мэндийн сургалтын багц”-ыг нийгмийн эрүүл мэндийн төвийн арга зүйч, мэргэжилтнүүд хийж, Өрх, сумын эрүүл мэндийн 8 төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад гардуулан өглөө.
Багцыг халдварт бус өвчнөөс сэргийлэх, халдварт өвчнөөс сэргийлэх, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн, хүүхдийн эрүүл мэндийн, осол гэмтлээс сэргийлэх зэрэг сэдвүүдээр хийсэн байна. Энэхүү багц нь явуулын болон алслагдсан багуудын хүн амд эрүүл мэндийн сургалт сурталчилгааг хийхэд зориулсан ба авч явахад эвсээрхэн, эвхэгддэг, тусгай цүнхэнд байршуулсан, ашиглахад хялбар, сургалт сурталчилгаа хийхэд ашиглах олон төрлийн мэдээлэлтэй зэрэг давуу талтай юм.
Шинийг бүтээж санаачилж хийсэн нийгмийн эрүүл мэндийн төвийн хамт олонд эрүүл мэндийн байгууллагуудын дарга удирдлагууд талархаж, амжилт хүслээ.
“Эрүүл мэндийн сургалтын багц”-ыг гардуулав
2019 оны 05-р сарын 07 өдөр, 15 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )