Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 4-нд Гашуунсухайт дахь боомтын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн Э овогтой Н “Тэнгри транс” ХХК-ны 8294 ӨМА улсын дугаартай норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хил нэвтрэхээр завджээ.
Тэрээр чиргүүлтэй нүүрсний дунд 7 шуудай 125 кг чихэр өвс, 20 боодол 570 кг адууны хагас боловсруулсан өлөн гэдэс нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ хэргийг харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэв.
Хил гаалийнхан ажлаа сайн хийж,энэ хулгайн аргыг таслан зогсоох үүрэг байгаа учраас та нар хил дээр ажиллаж байгаа биз дээ Эх орныхоо баялгийг хууль бусаар гаргаж,бусдад завшуулдаг энэ муухай шуналтай хүмүүсийг илрүүлж,шуналын нь хязгаарлах хэрэгтэй,ёстой! Монгол хүний шуналаа гэж хэцүү юм даа. Юу ч байсан гаргаад дараа нь хоосон хоцрохоо ядаж нэг боловч бодоосой! Хил гаалийнхны ажилд амжилт хүсье.