Москва-Мурманкс чиглэлд хөөрсөн нисэх онгоц аянганд цохиулж шатсан гэсэн урьдчилсан таамаг гарчээ.
ОХУ-ын Мөрдөн шалгах хороо уг ослын мөрдөж эхэлсэн ба онгоцны хоёр хайрцагны бичлэгийг хураан авч, ослоор амьд үлдсэн хохирогч тус бүрээс мэдүүлэг авч эхэлжээ.
Онгоцны ослын шалтгааныг урьдчилсан байдлаар техникийн догогдол, нисгэгчийн туршлагагүй байдал, хянах самбар бүрэн гүйцэт ажиллаж чадаагүй, цаг агаарын таагүй уур амьсгалтай холбоотой хэмээн таамаглаж байна.
Ослын улмаас амиа алдсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн ойр дотныхонд “Аэрофлот” компани, “Шереметьево” нисэх онгоцны буудал чадах бүхнээрээ дэмжлэг үзүүлнэ гэж мэдээлсэн байна.
Мурманскийн амбан захирагч Андрей Чибис амиа алдсан, бэртсэн хүмүүсийн гэр бүлийхэнд дэмжлэг үзүүлэхээ өмнө нь мэдэгдсэн байна. Уг ослын улмаас 41 хүн амиа алджээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 6 хүн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Онгоцны ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа албаны хүмүүс камерт үлдсэн нэгэн бичлэг илрүүлсэн нь Орост шуугиан дэгдээгээд байгаа аж.
Шатаж эхэлсэн онгоцны хамгийн урд талын VIP суудлууд дээр сууж байсан хүмүүс осол гармагц гар тээшээ авах гэж эгнээ хоорондын коридорыг хааснаас олон хүмүүсийн зам хаагдаж амиа алдсан нь уг бичлэгээс тодорхой болжээ.
ОХУ-ын хуулийн байгуулагын мэдэгдэж буйгаар, “Гар тээшээ аваад гарсан байгаа хүмүүс”-ийг шалгаж хариуцлага хүлээлгэх юм байна. 22 настай онгоцны бортпроводник Максим Мойсеев эхний хаалгыг нээж хүмүүст зам гаргасан ч бас нэг хаалгыг нээж амжилгүй, зорчигчдоо аврах гэж байгаад амиа алджээ,