Энэ сарын нэгнээс үйлдвэрийн ажилчдын үндсэн болон тарифт цалинг 10 хувиар нэмэх тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын А/310 тоот тушаал гарлаа.
Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах гэрээний 3.4 дэх заалтыг үндэслэн үйлдвэрийн нийт ажилчдын цалинг ийнхүү 10 хувиар нэмлээ.
Ажилчдын цалин нэмсэнтэй холбогдуулан цалингийн нэгдсэн сүлжээг шинэчилнэ.
Мөн үйлдвэрийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан Улаанбаатар, Москва, Бээжин дэх Төлөөлөгчийн газрын ажилтнуудын ажлын ачаалал, үр дүн, хариуцлагатай уялдуулан цалингийн хэмжээг тогтоон батлах аж.