Хүнсний лабораторийн барилга 7 дугаар сард ашиглалтад орно

2019 оны 05-р сарын 06 өдөр, 12 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
58381148_2216456658423782_6348682470669418496_n5ccfb292608bd

Өмнөговь аймаг 2019 оныг “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил” болгон зарласан. Энэ жилийн хүрээнд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дэргэд хүнсний лабораторийн барилгыг барьж байна. 2 давхар цутгамал карказ барилгыг 7-р сарын 1 гэхэд дуусгаж ашиглалтад оруулна. Энэхүү лабораторийн барилга ашиглалтад орсноор Өмнөговьчууд мал аж ахуйн гаралтай, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэнэ. Тодруулбал мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг шинжлэхийн зэрэгцээ мал амьтны халдварт болон халдваргүй өвчний оношилгоог орон нутагт хийх бүрэн боломжоор хангагдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх