Ослын улмаас нийслэлд 1,орон нутагт 2 хүний амь нас хохирчээ

2019 оны 05-р сарын 06 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol

2019.05.04-05-ны амралтын өдрүүдээр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 494 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 335 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Амралтын өдрүүдэд бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 18 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт бүртгэгдсэн 2 ослын улмаас 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

  • 05.04-ний 03 цагийн орчим СБД-ийн нутаг Чингэлтэй өргөн чөлөө, 17-н зүүн замд T.Pruis маркын автомашины жолооч нь явган зорчигч 34 настай Ш-г мөргөж амь насыг нь хохироосон,
  • Мөн 2019.05.04-ний 21 цагийн орчим Ховд аймгийн Манхан сумын нутаг “Хар үзүүр” гэх газар асфальтан замд Istana маркын автомашины жолооч нь Мустанг-5 маркын улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч 44 настай Ц-н амь нас хохирсон зэрэг хэргүүдийг харъяа нэгжүүд шалгаж байна.

Мөн төмөр замын гармын хаалт дотор зогсолт хийж, хаалт хугалсан гэх 2 зөрчил бүртгэгдсэнийг ТЗЦГ-т шалгаж байна. Тухайлбал: Сэлэнгэ аймгийн нутаг Төмөр замын 202-р километрийн гарам дээр ачааны галт тэргийг явах үед Mazda.Tribute маркын автомашин хаалт дотор орж зогсоод хаалт хугалсан гэх.

Бүртгэгдсэн нийт ослын 12 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 17 осол нь мөргөлдөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх