Он гарсаар 495 хүний амь насыг авран хамгааллаа

2019 оны 05-р сарын 06 өдөр, 09 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b8478f35d258b729aa68b6b2dc29fe66big-6phdoicdtw76t7zq14he5fhodxjzypdhqk6yni4eclc-6q1zu7xovj2casgyf52nsc4i1hwxoz426a9ln5m7osg

Он гарсаар улсын хэмжээнд эхний дөрвөн сарын байдлаар нийт 2022 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 49 хүн амь насаа алдаж, 24 хүн гэмтэж бэртэн, 3362 толгой мал, амьтан хорогдож, 4.2 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 495 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 23.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 21.2 сая төгрөг зарцуулсан байна.

Аюулт үзэгдэл, учирсан хохирлын хэмжээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад аюулт үзэгдэл, ослын тоо 23,2 хувиар өссөн бол учирсан хохирлын хэмжээ 3,2 дахин бага байна.

Харин аюулт үзэгдэл, ослын улмаас  49 хүн амь насаа алджээ. Үүний 38 нь том хүн, 11 нь хүүхэд байна. Амь насаа алдсан шалтгааны дийлэнх хувийг буюу 24,49 хувь нь гал түймрийн аюулаас болсон байна.


ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх