Ерөнхий сайд Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллаж байна

2019 оны 05-р сарын 05 өдөр, 22 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2f3407712ce074552ba41cd79a2938d1

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Мөрөн суманд ажиллаж дараах асуудлуудыг шийдлээ.

Хэнтий аймгийн хүнсний ногооны хэрэгцээний 40 хувийг хангадаг Мөрөн сумын ногоочид гар аргаар ногоогоо тарьж буй цөөн хэдэн сумын нэг юм байна. Иймээс таван га газрын усалгааны системийг шийдвэрлэж өглөө. Мөн трактор, 60-70 метрийн гүний худаг гаргаж бариулахаар боллоо. Түүнчлэн соёлын төв, ерөнхий боловсролын сургууль шинээр барьж байгуулахаар боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд тус сумын иргэдтэй уулзаж Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж, иргэдийн асуултанд хариулж байна Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх