Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөө маргаашдаа Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно.
2019 оны 05 дугаар сарын 04-ний 20 цагаас 05 дугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. |
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Хангайн уулархаг нутгаар үүлшиж, бороо, хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 2-7 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 3-5 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.