Архивын ерөнхий газрын 2019 оны “Сургалтын төлөвлөгөө”-ний дагуу 04 дүгээр сарын 01-ээс 29-ний өдрүүдэд “Архив, албан хэрэг хөтлөлтийн онол, арга зүй” сэдэвт анхан шатны сургалт, 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд “Архивын баримтын тоо бүртгэл хөтлөх ажлын арга зүй” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг тус тус зохион байгууллаа.
Архив, албан хэрэг хөтлөлтийн анхан шатны сургалтад Хөвсгөл, Дорнод, Увс, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Завхан, Төв, Дорноговь, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Баян-Өлгий зэрэг аймгийн төрийн архив, Нийслэлийн архивын газар, Хил хамгаалах ерөнхий газрын төв архив, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төв архив, Цагдаагийн ерөнхий газрын төв архивт хөмрөг үүсгэгч байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнууд, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Тагнуулын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагын 80 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдан суралцлаа.
Мэргэшүүлэх сургалтад төрийн болон төв, төрөлжсөн архивын ажилтнууд, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан 62 ажилтан хамрагдан суралцсан бөгөөд
Гадаадын иргэн харьяатын газартай хамтран тус газрын Захиргааны албан хаагчдад зориулсан “Баримт бичгийн стандарт, албан хэрэг бүрдүүлэлт” сэдэвт захиалгат сургалтыг 4 дүгээр сарын 11-нд амжилттай зохион байгууллаа.