СБД-ийн 7-р хороо Денверийн гудамж, Сити их сургуулийн урд замд өнөөдөр буюу тавдугаар сарын 3-ны 12 цаг 30 минутын орчим Lexus RX маркийн автомашин H.Sonata-6 маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарчээ. Осол гаргасан жолооч замын хайс ногоон байгууламж мөргөж онхолдохдоо N.Tiana маркийн автомашиныг мөргөжээ. Гурван тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан бөгөөд 1 жолооч хөнгөн зэргийн гэмтэл авчээ. Одоогоор ослын шалтгаан тогтоогдоогүй байна.
“Сити” их сургуулийн урд зам тээврийн ноцтой осол гарчээ
2019 оны 05-р сарын 03 өдөр, 15 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
