-Аргын тооллын 5 дугаар сарын 3. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 29, цагаан хулгана, шийдэм-0 од, гал суудал, 4 ногоон мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:32-20:06
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох цээрлэвэл зохилтой.
-Луу, бич, хулгана, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавь барилдах, төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал худалдах, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр цагаан хулгана өдөр
2019 оны 05-р сарын 03 өдөр, 07 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )