Иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн төлөө тэмцэгч Х.Наранжаргалыг “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагналаа

2019 оны 05-р сарын 02 өдөр, 17 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_1065.max-800x532

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Глоб Интернэшнл төв ТББ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан тус төвийн тэргүүн, үүсгэн байгуулагч Хашхүүгийн Наранжаргалыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/09 тушаалаар “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгээр шагнасныг ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж өнөөдөр (2019 оны 05 дугаар сарын 02-нд) гардууллаа.

Глоб Интернэшнл Төв ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдэх эрхийн чиглэлээр сүүлийн 20 гаруй жил тасралтгүй ажиллаж, Монгол Улсад 200 гаруй төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн хүний эрхийн зүтгэлтэн юм.

Тэрбээр “Хэвлэлийн эрх чөлөө”, “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө”, “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө”, “”Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийг мониторинг ба Хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь”, “Хүйн радио”, “Үндэсний цөөнхийн мэдээлэл авах эрхийг хөгжүүлэх нь”, “Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь” зэрэг олон тооны нөлөөллийн аян, сургалт, судалгаа, хараат бус илтгэлүүд, соёл гэгээрлийн төслүүдийг удирдаж, хэвлэлийн эрх чөлөөний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүний эрхийн хамгаалагч болохыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга онцоллоо.

IMG_1060.JPGIMG_1061.JPGIMG_1067.JPG

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дээд шагнал “Хүний эрхийн төлөө” хүндэт тэмдгийг хүний эрхийн чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан хүний эрхийн зүтгэлтнүүдэд олгодог журамтай юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх