“Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Элэг бүтэн Монгол Нийгэмд үйлчлэх ТББ-ай хамтран Баянгол дүүргийн алслагдсан 21,22,23 дугаар хорооллын иргэдэд элэгний вирус илрүүлэх үзлэг, шинжилгээ оношлогоог зохион байгууллаа.
Үзлэгийн гол зорилго нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй жигд хүргэж иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.
Үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамрагдаж байгаа иргэдэд элэгний “в” вакциныг бүрэн хийх, вирустэй оношлогдсон иргэдийг эмчлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Энэ үеэр дүүргийн Засаг дарга С.Одонтуяа иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүлжүүлэх талаар хийж байгаа уг ажлыг цаашдаа дүүргийн 23 хороодод хийх нь зүйтэй гэдгийг онцлов.